ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС

Байгаль  дээр  хөрс үүсэж бий болох явдалд уулын чулуулгийн элэгдэл өгөршил асар  их  үүргийг  гүйцэтгэдэг.  Уулын  чулуулаг  ба  эрдсүүд элэгдэн  өгөршиж  хөрс  үүсэх  процесс  явагдах  нөхцөл бүрдэснээр үржил шимт хөрс үүснэ. Уулын чулуулгийн бүтэц, шинж чанар нь тоо ба чанарын хувьд  өөрчлөгдөн  бутран  жижигрэх  үйл  явцыг  уулын чулуулгийн  элэгдэл  өгөршил гэнэ. Нөлөөлж буй хүчин зүйлүүдээс  нь  хамааруулаад  уулын  чулуулгийн  элэгдэл өгөршлийг:  



       Физикийн  өгөршил        
       Химийн  өгөршил        
       Биологийн  өгөршил  гэж  3  ангилдаг

Физикийн  өгөршил гэдэг  нь  уулын  чулуулаг  ба  эрдсүүдийн  химийн  найрлага өөрчлөгдөхгүй, зөвхөн механикаар бутран жижигрэх үйл явц юм.  Физикийн  өгөршилд хоногийн  ба  улирлын температурын хэлбэлзэл, хур тунадасны ус, салхи зэрэг их нөлөөлнө. Энэ өгөршлийг хүйтний ба дулааны өгөршил гэж хоёр  ангилна.  Нарны  гэрлийн  дулааны  нөлөөгөөр  уулын чулуулаг  халалт  хөрөлтөөс  үүдэлтэй  тэлэх  агших  замаар бутран жижигрэх үйл явцыг дулааны өгөршил гэнэ. Элэгдэл өгөршлийн  нөлөөгөөр  үүссэн  уулын  чулуулгын  ан  цавд орсон  ус  хөлдөж  эзэлхүүнээ  тэлэх  буюу  гэсэж  агшилт явагдах  замаар  бутран  жижигрэх  үйл  явцыг  хүйтний өгөршил гэнэ. Физикийн өгөршилд температурын хэлбэлзэл маш чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал: Халуун  цөлд  уулын чулуулаг  заримдаа  60-70 хэмд  хүртэл  халах  ба  шөнөдөө  0 хэм хүртэл хөрдөг нь энд элэгдэл өгөршлийн үйл явц эрчимжих нөхцөл бүрдэж байгаагийн тод илрэл юм. Физикийн өгөршлийн үр дүнд үүссэн хөвсгөрлөг нь ус ба  агаарыг  нэвтрүүлэхээс  гадна,  тэдгээрийн  зарим  хэсгийг өөртөө  барьж  байх  чадвартай  болно.  Физикийн  өгөршлийн үр дүнд уулын чулуулаг жижигрэх тусам түүний  эзлэх  нийт гадаргуу  ихсэх  ба  улмаар  химийн  өгөршил  явагдах   таатай нөхцлийг бий болгодог.

Химийн  өгөршил  гэдэг  нь  уулын  чулуулаг  ба  эрдсүүд химийн  урвалын  нөлөөгөөр  бутран  жижигрэх  үйл  явц  юм. Химийн  өгөршлийн  нөлөөгөөр  шинж  чанар,  найрлагаараа эрс  өөр  шинэ  эрдсүүд  ба  нэгдлүүд  үүсдэг  онцлогтой. Химийн  өгөршилд  ус  (Н,0),  нүүрсхүчлийн  хий  (СО,), хүчилтөрөгч (О,) болон бусад органик бодисууд нөлөөлдөг. Ус  нь  уулын  чулуулаг  ба  эрдсүудийг  хүчтэй  уусгагч  юм. Ялангуяа  температур  ихсэхийн  зэрэгцээ  нүүрсхүчлийн хийгээр  сайн  хангагдсан  тохиолдолд  эрдсуүдийн  усанд уусах,  задрах  явц  эрчимждэг. 




Comments